Архангай аймагт сургалт зохион байгуулав.
Tue aug 2020
Author: administrator
Read count: 75

TRAM төслөөс сарлагийн хөөвөр/торомны ноосны нийлүүлэлтийн сүлжээг малчны хотноос худалдаачид хүртэл бүхэлд нь дэмжих зорилгоор 2020 оны 5 сард Хөвсгөл, Архангай аймгийн сарлаг малладаг малчдад зориулсан сургалт, Өмнөговь, Баянхонгор аймгуудад тэмээчдэд зориулсан сургалт семинар зохион байгууллаа. Эдгээр нь малчдын түүхий эд материал авах ажлыг сайжруулах, малд ээлтэй бөгөөд гэмтэл багатай самнах зорилгоор коридор ашиглалтыг шалгах зорилготой байсан. Төслөөс сарлагт металл коридор, торомны модон коридор тараасан. Эдгээр нь малд гэмтэлгүйгээр ноосыг үр дүнтэй самнах, түүхий эдийг ангилж, мөшгөхөд үр дүнтэй болох нь батлагдсан. Одоогийн байдлаар манай төслөөс арван суманд ийм коридороор хангах дэмжлэг үзүүлсэн байна. Нэмж дурдахад TRAM төсөл нь малчдад ноос, ноолуур тээвэрлэхэд зориулсан 450 том уут, сарлаг, тэмээний 600 тусгай сам зэргийг олгоод байна.