Арьс ширэн бүтээгдэхүүний дизайнеруудын сургалт
Баа 7-р сар 2020
Нийтлэгч: administrator
Read count: 101

Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 20 гаруй компани, “Урлах эрдэм” болон СУИС-ийн багш, дизайнеруудад Италийн алдартай дизайнер Ивано Филиппин онлайн сургалтыг 7 сарын 09-ны өдөр явууллаа. Тэрээр Монголоос илгээсэн арьсан цүнх, түрийвч зэрэг дээр ажиллаж, арьсны боловсруулалт, загвар дизайн, хэлбэр хийцийн талаар үнэлэлт дүгнэлт өглөө.

Насаараа арьсан бүтээгдэхүүний загвар гаргаж, зах зээлд нэртэй брэнд болтол ажилласан түүний хувьд монгол арьсны чанар сайн боловч боловсруулалт дутагдалтай, хүнд жинтэй, хурц үнэртэй байгааг ярилаа. Мөн химийн боловсруулалтыг хэрхэн хялбар шийдэж болох, буруу технологи арьсанд яаж нөлөөлдөг зэргийн талаар саналаа хэлэв.

МҮХАҮТ-аас ЕХ-ны санхүүжилттэй хэрэгжүүлж буй Монголын худалдааг дэмжих ТРАМ төслийн хүрээнд 4 удаагийн сургалт болох бөгөөд эхнийх нь энэ юм. Итали дизайнер биечлэн ирэх байсан ч COVID19-ын улмаас онлайнаар зохиогдож байна.

Алдаа оноогоо бодит бүтээгдэхүүн дээр тайлбарлуулж, гадаадын тэр тусмаа европ хэрэглэгчдэд хэрхэн бараа бүтэээгдэхүүнээ хүргэх, хүсэл сонирхолд нь нийцүүлэх талаар номын дуу сонсч байгаадаа дизайнерууд олзуурхаж, сургалтад идэвх санаачилгатай оролцож байна.