“Берлин дэх Монголын Мэдээлэл Худалдааг дэмжих Европын төвийн тухай танилцуулга хийлээ.
Wed aug 2020
Author: administrator
Read count: 123

2020 оны 8 сарын 18-ны өдөр 

Монголын байгалийн түүхий эдээс гаралтай органик бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд борлуулах “Берлин дэх Монголын Мэдээлэл Худалдааг дэмжих Европын төв” /ММХЕТ/-ийг байгуулах танилцуулга уулзалт МҮХАҮТ-д боллоо.Танилцуулга уулзалтыг “MITPC” ХХК-ийн төлөөлөгч Б.Агни хийж, ЕХ-ны Худалдааг дэмжих ТРАМ төсөл, МҮХАҮТ-ын дэргэдэх кластерууд, “Мэри энд Марта” ХХК, IDA Studios, Lhamour зэрэг нийт 20 гаруй компанийн төлөөлөл оролцлоо. ММХЕТ-ийг байгуулах талаар Монгол Улсын Засгийн Газрын 2018-2022 оны Экспортын хөтөлбөрт тодорхой заасан билээ. Энэхүү хөтөлбөрөөр Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртийг нэмэгдүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжих зорилготой. Мөн энэхүү төвийг байгуулагдсанаар Монгол Улс болон Европын Холбооны /ЕХ/ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг холбох гүүр болж Монголын байгалийн түүхий эдээс гаралтай, өндөр чанартай, өрсөлдөх чадвартай органик бараа бүтээгдэхүүнийг хямд өртөгөөр Германы болон ЕХ-ны зах зээлд гарах гарцыг бий болгох юм. Тухайлбал арьс шир, чацаргана, эсгий эдлэл, ноос ноолуур, модон эдлэл, цай, ургамал, жимсний чанамал болон бусад сайн чанарын, байгалийн гаралтай бараа бүтээгдэхүүнүүдийг нэн тэргүүнд экспортлох боломж нээгдэх юм.