ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр ба Монгол Улс
Mon nov 2020
Author: administrator
Read count: 97

О.Амартүвшин: Дэлхийн улс оронтой ижил түвшинд шударга өрсөлдөх боломж

/Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Отгондаваагийн Амартүвшинтэй ТРАМ төслийн Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг сурталчлан таниулах компанит ажлын хүрээнд хийсэн ярилцлага/.

Дэлхийн Худалдааны Байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэдэг бол бүх гишүүн орны харилцан хүлээн зөвшөөрсөнөөр, бараа бүтээгдэхүүн улсын хил гаалиар орж гарах гадаад худалдааны урсгалыг техникийн болон горим журмын хувьд илүү хөнгөн хялбар болгох, ижил хэмнэлд жигдрүүлэх онцгой цогц арга хэмжээ юм.

Монгол Улсын Их Хурал одоогоос дөрвөн жилийн өмнө, буюу 11 сарын 24-ий өдөр Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон баталсан. Ингэснээр худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа үндэсний хэмжээнд гадаад худалдааны хөгжлийн нэг тулах цэг төдийгүй бодлогын хэмжээний маш чухал баримт бичиг болсон юм. Хэлэлцээрт тусгаснаар, 2025 он гэхэд Монгол Улс ДХБ-н өмнө авсан бүх үүрэг амлалтаа бүрэн хэрэгжүүлж дууссан байх шаардлагатай. Хэлэлцээр хэрэгжсэнээр, ажлын байр илүү нэмэгдэх, импортын бараа бүтээгдэхүүн илүү хямд өртөгтэй болох, хэрэглэж байгаа бүтээгдэхүүн бараа стандарт шаардлага хангасан, эрүүл аюулгүй, хүн бүр хүссэнээ үйлдвэрлэж түүнийгээ олон улсын зах зээл рүү эрх чөлөөтэй экспортлох гэх зэргээр монгол хүн бүр энэ гэрээ хэлэлцээрийн үр ашиг хүртэх боломж харагдаж байгаа юм.

Ярилцлагыг бүрэн эхээр дараахь линкээс үзнэ үү. 

https://ikon.mn/n/21pq