ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭР, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ СУРГАЛТ БОЛЛОО.
Пүр 8-р сар 2019
Нийтлэгч: administrator
Read count: 82

Гаалийн ерөнхий газрын Худалдааг хөнгөвчлөх ажлын хэсгээс санаачлан Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй Монгол Улсын худалдааг дэмжих төсөл(TRAM)-тэй хамтран“Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт сургалтыг Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улсхоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Замын-Үүд дэх гаалийн газар, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар, Дархан-Уул аймаг дахь гаалийн газар, Орхон аймаг дахь гаалийн газар, Сайншанд дахь гаалийн газрын нийт 115 албан хаагчдыг хамруулан Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг, Замын-Үүд суманд 2019 оны 6 сард амжилттай зохион байгууллаа.

Гаалийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хялбаршуулах боломж болон түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилго бүхий уг сургалтын хөтөлбөрийг харьяа гаалийн газар, хороодоос санал авч боловсруулсан бөгөөд бодит хэрэгцээнд суурилсан үр дүнтэй сургалт болсноороо онцлог байлаа.

Сургагч багш нар ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн заалт тус бүрийн үндсэн зарчмыг Монголын гаалийн байгууллагын өнөөгийн нөхцөлтэй уялдуулж, Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн талаар ерөнхий мэдээлэл өгөхөөс гадна дараах сэдвийн хүрээнд мэргэшүүлэх сургалт явууллаа. Дэлгэрэнгүйг дараахь линкээс үзнэ ү. 

http://www.customs.gov.mn/news/daily/latest/1715-2019-06-21-02-23-05