ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Лха 10-р сар 2019
Нийтлэгч: administrator
Read count: 42

Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн 11 дүгээр сард Дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай улс 17 дахь жилдээ “Дэлхийн чанарын өдөр – Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэж байна. Энэ хүрээнд өнөөдөр буюу 2019 оны 10-р сарын 16-нд Стандарт, хэмжил зүйн газар болон МҮХАҮТ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Уг арга хэмжээ жилээс жилд өргөжин тэлж “Үндэсний чанарын чуулган” нэртэйгээр 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил “ЧАНАР-АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР” уриан дор Стандарт, хэмжил зүйн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэ жилийн онцлог нь Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 344 дүгээр тогтоолоор баталсан Үндэсний чанарын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ болон хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн аж ахуйн нэгж, байгууллагад олгодог “Үндэсний чанарын шагнал”-ыг албан ёсоор Монгол Улсын Засгийн Газрын шагнал болгон шийдвэрлэсэн билээ.

Дэлгэрэнгүйг дараахь линкээс үзнэ үү. 

https://masm.gov.mn/masmj/%d0%b4%d1%8d%d0%bb%d1%85%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%87%d0%b0%d0%bd%d0%b0%d1%80%d1%8b%d0%bd-%d3%a9%d0%b4%d1%80%d0%b8%d0%b9%d0%b3-%d1%82%d0%be%d1%85%d0%b8%d0%be%d0%bb%d0%b4%d1%83%d1%83%d0%bb%d0%b0%d0%bd/