ЕВРОПЫН ХОЛБООНЫ “БҮРТГЭГДСЭН ЭКСПОРТЛОГЧДЫН СИСТЕМ”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
Баа 3-р сар 2020
Нийтлэгч: administrator
Read count: 162

2017 оноос эхлэн Европын Холбоо (ЕХ)-ны “GSP”+ Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн хүрээнд импортын барааны гаалийн татварын хөнгөлөлт эдэлж буй бүтээгдэхүүний гарал үүслийн бүртгэлийг цахимжуулж, түүнийг Монгол улс 2020 оны 01 дүгээр сарын 01—ний өдрөөс эхлэн (ЕХ)-ны REX буюу “Бүртгэгдсэн экспортлогчдын систем”-ийг нэвтрүүлж буйтай холбогдуулан Монгол Улсын Гадаад Харилцааны яам (ГХЯ), Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран хэрэгжүүлэхээр болоод байна. Уг Бүртгэгдсэн экспортлогчдын системд аж ахуйн нэгжүүдийг бүртгүүлэх, бүртгэлийн санг хөтлөх үйл ажиллагааг МҮХАҮТ гүйцэтгэнэ. Харин ЕХ-ны гааль, татварын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу хийгдэх, хяналт шалгалттай холбоотой үйл ажиллагааг Гаалийн ерөнхий газар, REX буюу бүртгэгдсэн экспортлогчдын бүртгэлтэй холбоотой мэдээллээ ГХЯ, ГЕГ, МҮХАҮТ хооронд харилцан солилцоно. ЕХ-ны ТРАМ төсөл энэ системийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулж чадавхийг бэхжүүлэх, сурталчлан таниулахад дэмлжэг үзүүлнэ.

REX буюу Бүртгэгдсэн экспортлогчдын системийг ашиглан экспортлогч, хувь хүвь хүн, аж ахуйн нэгж, тээвэр зуучийн байгууллагууд бараа бүтээгдэхүүний гарал үүслийг бие даан мэдүүлэх юм.

МҮХАҮТ нь ЕХ-ны шаардлагын дагуу өргөдлийг хүлээн авч, өргөдөл гаргагч нь https://conformance.customs.ec.europa.eu/rex-pa-ui/… хаягаар урьдчилсан байдлаар Бүртгэгдсэн экспортлогчдын системд өргөдлөө гаргасан эсэхийг МҮХАҮТ нягталж үзнэ. Өргөдлийн маягтыг хүлээн авч, шаардлага хангасан гэж үзвэл REX системд бүртгэгдсэн дугаар өгч, бүртгэлийн хүчинтэй хугацааг экспорлогчид мэдэгдэнэ. МҮХАҮТ нь REX-ийн бүртгэл, хүчингүй болгох, өөрчлөлт хийх ажлыг хариуцна. МҮХАҮТ нь Бүртгэгдсэн экспортлогчдын системтэй холбоотой брошур, гарын авлагыг экспортлогчдод зориулж бэлэн болгоод байгаа бөгөөд уг мэдээлэлтэй холбоотой асуух торуулах зүйл гарвал МҮХАҮТ-ын Хэрэглэгч, үйлчилгээний газарт хандан мэдээлэл авах боломжтой.