“ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХУДАЛДААНЫ ӨДРҮҮД-2020” АРГА ХЭМЖЭЭ
Wed oct 2020
Author: administrator
Read count: 29

Гадаад харилцааны яам, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, МҮХАҮТ, “Монголын худалдааг дэмжих төсөл” хамтран 2020 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд “Европын Холбооны худалдааны өдрүүд” семинар, арга хэмжээг төр, хувийн хэвшлийн 400 орчим төлөөлөгчдийг оролцуулан Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Европын Холбооны худалдааны өдрүүд” арга хэмжээг Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа, МҮХАҮТ-н дарга Т.Дүүрэн нар нээж үг хэлэв.

Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилтын хүрээнд мал, амьтны гаралтай орц найрлага бүхий гоо сайхны бүтээгдэхүүн, чацарганын тос, сарлагийн хөөвөр, торомны ноосоор хийсэн эдлэл, арьс ширэн эдлэл зэрэг дөрвөн кластерт хамрагдан хамтран ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд Европын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад амжилт хүсэж, Монголын худалдааг дэмжих TRAM төсөл, МҮХАҮТ хамтран эдгээр кластер бүтээгдэхүүнийг европын зах зээлд гаргахад бодитой дэмжлэг, чухал хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

бараа, бүтээгдэхүүний чанарын стандартыг нэмэгдүүлэх зорилгоор Европын Холбооны стандартыг Монгол Улсад нутагшуулах, ингэснээр олон улсын зах зээлд манай дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар, бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ нэмэгдэх боломж бололцоо, мөн дотоодын үйлдвэрлэлийг импортын бүтээгдэхүүний хэт өсөлтөөс хамгаалах эрхзүйн орчинг бүрдүүлэх зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцлээ.

“Европын Холбооны худалдааны өдрүүд” арга хэмжээ МҮХАҮТ-д амжилттай зохион байгуулагдав.