"ЕХ-НЫ ХУДАЛДААНЫ ӨДӨР-2020" АРГА ХЭМЖЭЭ
Thu oct 2020
Author: administrator
Read count: 23

Европын Холбооны Худалдааны өдөр-2020 арга хэмжээг МҮХАҮТ, Монголын худалдааг дэмжих төсөл (ТРАМ) болон GSP hub хамтран МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгууллаа.

“Монгол Улсын Европын Холбооны зах зээлд гаргах экспортын чадамжийг нэмэгдүүлэх нь" сэдвийн хүрээнд 3 дахь жилдээ зохиогдож буй уг өдөрлөгт Монгол Улсын худалдааны бодлого, Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг танилцуулах, ЖДҮ эрхлэгчдэд экспортын санхүүжилтийн арга замын талаарх зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа зохиогдсон.

Европын холбооны ТРАМ төсөл нь 2017 оноос хэрэгжиж эхэлсэн ба уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор МҮХАҮТ-ын дэргэд чацаргана, гоо сайхан, арьс шир, сарлагийн хөөвөр ба торомны ноос зэрэг 4 кластерыг байгуулж, үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байна. Статистик мэдээллээр сүүлийн 3 жилд уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ 15 хувиар нэмэгджээ.

Өдөрлөгт ЕХ-ноос Монгол Улсад суугаа Элчин сайд Трайан Лаурентий, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан нар үг хэллээ. Мөн кластерын нэмүү өртгийн сүлжээ болон хувийн хэвшлийн 200 гаруй төлөөлөл оролцлоо.