ЕХ-с Монгол улсад суугаа элчин сайд ноён Траяан Христеа Хөвсгөл аймагт ажиллав.
Мяг 6-р сар 2020
Нийтлэгч: administrator
Read count: 61

Европын Холбоо-с Монгол улсад суугаа элчин сайд эрхэмсэг ноён Траяан Христеа болон төлөөллүүд 5 сарын 22-ны өдөр Хөвсгөл аймагт ажиллав.ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн оролцогчид үйл ажиллагаагаа тэлж байгааг харах үнэхээр урамтай!

Жинст Мөрөн ХХК нь "Монголын худалдааг дэмжих /TRAM/ төслийн" дэмжлэгийг авсан бөгөөд сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ Итали Улсад экспортолж улмаар Европ стандартыг нэмүү өртгийн сүлжээндээ нэвтрүүлэн ЕХ-ны орнуудад экспортоо өргөжүүлэхээр төлөвлөж байна. Мөн тус компани нь Европын Холбооны Бүртгэлтэй Экспортлогчийн Системийг ашигладаг Монголын анхны компаниудын нэг юм.

ТRAM төсөл түүхий эд цуглуулах ажлыг илүү боловсронгуй болгох, эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор Хөвсгөлийн хоёр суманд хөөвөр самнах сүлжээг бий болгов.

Жинст Мөрөн ХХК нь ЕХ-оос санхүүжүүлж буй арьс ширэн бүтээгдэхүүний үнийн сүлжээнд UNIDO-ийн хэрэгжүүлж буй "Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн 2-р бүрэлдэхүүн хэсэг: Нэмүү өртгийн сүлжээ" (SECIM 2) -н үр шимийг хүртэж байна. Энэхүү төсөл нь байгаль орчинд ээлтэй, чанарын стандартад нийцсэн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих, зохистой ажлын байр бий болгоход хувь нэмэр оруулахад чиглэгддэг. 

https://www.facebook.com/EUinMongolia/posts/1170069316667689