"ЖДҮ эрхлэгчдэд зориулсан эскпортын санхүүжилт" судалгааны зөвлөмжийг гардууллаа.
Wed aug 2020
Author: administrator
Read count: 85

Шинэ Засгийн газрын гишүүд, УИХ-ын холбогдох байнгын хороодын дарга нар бизнес эрхлэгчидтэй нүүр тулж уулзаж, ирэх 4 жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийнхөө бизнестэй холбоотой чиглэлүүдээр санал солилцсон эхний уулзалт амжилттай боллоо. Цаашид хэт ерөнхий биш, тухайлсан салбараар юмуу бизнесийн чиглэлээр төрөлжиж, мэргэжлийн холбоо, зөвлөлөөр хуваагдаж уулзах нь илүү үр дүнтэй гэж үзлээ.

МҮХАҮТ-аас энэхүү уулзалтын өмнө бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодоос шинээр хэрэгжүүлэх томоохон төсөл, хөрөнгө оруулалтын санал болон Монгол улсын 2020-2024 онуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт саналууд хүлээн авсан. Хөрөнгө оруулалтын төсөл, төслийн санаа ба хамтран ажиллах нийт 20 гаруй санал; худалдаа, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон хөгжил болон санхүү төсвийн асуудалтай холбоотой 60 гаруй санал ирснийг өнөөдрийн уулзалт дээр бизнес эрхлэгчдийн зүгээс хэлсэн санал хүсэлтүүдийн хамт Засгийн газрын гишүүдэд гардууллаа.

Мөн Европын холбооны ЕвроТанхим, МҮХАҮТ хамтран явуулсан "Монголын ЖДҮ эрхлэгчдэд зориулсан эскпортын санхүүжилт" судалгааны үр дүн, зөвлөмжийг өглөө.