ММХДТ-ийн "Mongolian Green Labels" дэлгүүр Берлинд нээгдлээ.
Tue dec 2020
Author: administrator
Read count: 26

Бeрлин хот.

"Монголын Мэдээлэл, Худалдааг дэмжих төв"-ийн "Mongolian Green Labels" дэлгүүр - Showroom

MDWK - Mонгол Гeрманы Эдийн Засгийн Клуб, Eвропын Холбооны "EU-Tram" төслийн баг болон МҮХАҮТ-ын хамтарсан санаачилгаар үүсгэгдсэн Монгол Улсын Засгийн газрын "Үндэсний экспортын хөтөлбөрийн" хүрээнд уул уурхайн бус бүтээгдхүүний экспортыг дэмжих олон улсын шаардлагад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий төсөл хэрэгжиж эхэлсэн билээ.

Энэхүү төслийн хүрээнд “Монголын Мэдээлэл худалдааны төв“ компани ХБНГУ-ын хуулийн этгээд хэлбэрээр Герман улсын Берлин хотод байгуулагдсан бөгөөд төслийн гол чиглэл болох "Mongolian Green Labels" дэлгүүр /Showroom/ маань ингээд Бeрлин хотын төвд Хотын захиргааны ойролцоох Nikolaiviertel хэмээх түүх дурсгалын сүм барилгууд бүхий дүүрэгт нээгдэхэд бэлэн боллоо.

Монголын ноос ноолуурын 10-аад компанийн бүтээгдхүүнүүд уг дэлгүүрт ирсэн байгаа.

Гeрман улсад мөн л коронавирусын цар тахал эдийн засгийн гүн хямралтай байгаа энэ хүнд цаг үeд эрсдэл гарган зоригтой эхлүүлж буй энэхүү төсөл маань амжилтай үргэлжлэх байх гэж найдаж байна.

Хаяг: Mongolian Green Labels / IHZ Mongolei

Am Nußbaum 8

10178 Berlin