ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ЧУУЛГАН ЭРДЭНЭТЭД БОЛЛОО.
Баа 3-р сар 2020
Нийтлэгч: administrator
Read count: 56

2020.01.24

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн:

Тогтвортой бус эрчимтэй хөгжлийн экспортын бодлого хэрэгжүүлснээр 2025 он гэхэд ДНБ-ийн хэмжээ 25 хувиар өсөх боломжтой. Үүнд хувийн хэвшлийн манлайлал хэрэгтэй.

Төр хувийн хэвшлийн түншлэл чухал. Төр данхайж байна. Цаашид энэ хэвээр явбал эдийн засгийн эрчимтэй өсөлтийн талаар ярих боломжгүй. Тиймээс хувийн хэвшлийн оролцоо чухал. Хамгийн бэрхшээлтэй үзүүлэлт бол ажиллах хүчний хүртээмж, ур чадварын асуудал байна. Банкны зээлийн хүү өндөр байна. Төр хувийн хэвшлийн байгууллагууд бие биенээ буруутгадаг. Санал авдаггүй, өгдөггүй гэж 2 талаасаа ярьдаг.

Уул уурхайн салбарт хөдөлмөрийн бүтээмж 1 хүний 75 сая байхад 20000 хүн

ажиллаж буй ХАА-н салбарт хөдөлмөрийн бүтээмж хэд дахин бага байна.

Бид эдгээр тоог компьютер симуляцийн аргаар боловсруулсан эдийн засгийн хөгжлийн загвар дээрээ үндэслээд ярьж байна.

Том компаниуд том төслийн хөрөнгө оруулалтыг илүү хүртдэг бол ЖДҮ маш бага хувийг хүртэж байна. Иймд баялгийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх нь маш чухал.