Төслийн кластеруудын хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Пүр 7-р сар 2020
Нийтлэгч: administrator
Read count: 101

МҮХАҮТ-ын дэргэдэх кластеруудын хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалт EX-ны Монголын Худалдааг Дэмжих Төсөл (TRAM) санаачлагаар 2019 оны 6 сарын 19-нд зохион байгуулагдлаа.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд ТХХХ-ийн үйл явц, зарчим, бүтэц, МҮХАҮТ-ын дэргэдэх ”Кластер, Зөвлөл”-үүдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх өргөжүүлэх зэргээр нээлттэй хэлэлцүүлэг хийв. Мөн кластеруудад тулгамдаж буй нийтлэг, ерөнхий асуудлууд болох “Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх”, “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, шат дамжлагыг багасгах”,”Хөнгөн үйлдвэр хариуцсан дагнасан чиг үүргийг шинээр байгуулагдах хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлж, уялдааг хангах” “Төрийн байгууллагуудыг чадавхижуулах ”,“Мэргэжлийн холбоодын , хувийн компанийн оролцоог хангах”, “Импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх” талаар ярилцав. Мөн салбар бүрийн онцлог бүхий асуудлууд болох “бэлтгэн нийлүүлэлт, тээвэрлэлтийн сүлжээ, үнэ тариф” “Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэгддэг химийн бодисын импортын дүрэм, журмын нөлөөлөл”, “Экспортыг дэмжих үйлчилгээ хөнгөвчлөх” “Кластерын менежмент, хөгжлийн асуудал” зэрэг сэдвээр хэлэлцлээ.

Мөн тус уулзалтаар кластеруудын хамтын ажиллагааг хөгжүүлж, шинээр байгуулагдах Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэрт хувийн хэвшлийн зүгээс тавих үндэслэл бүхий санал, санаачлага болон Төр Хувийн Хэвшлийн Хэлэлцэлийг /ТХХХ/ ашиглах талаар зөвлөлдлөө.