"Улаанбаатар Түншлэл-2020“ олон улсын үзэсгэлэнг зохион байгуулав.
Wed oct 2020
Author: administrator
Read count: 47

Улаанбаатар Түншлэл-2020“ Олон улсын үзэсгэлэн 9 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдав. ЕХ-ны ТРАМ төсөл кластерийн гишүүн компануудаа дэмжиж уг үзэсгэлэнд томоохон спонсороор оролцов.

Үзэсгэлэнг нээж МҮХАҮТ-ын Дарга Т.Дүүрэн, Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат нар үг хэллээ.

1975 оноос гарч эхэлсэн энэхүү үзэсгэлэн худалдаа өргөжин тэлсээр 45 дэх жилдээ болж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд дотоодын нийт 110 гаруй ААН-үүд оролцож ноос ноолуур, арьс ширэн эдлэл, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, банк санхүүгийн зөвлөх үйлчилгээ, гоо сайхан, шинэ техник, технологи, гар урлал, болон үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүний шинэлэг төрлүүдийг танилцуулах юм. Мөн энэ үеэр оролцогч аж ахуйн нэгжүүд хямдрал, урамшуулал, сугалаат худалдаа явуулах юм.

МҮХАҮТ-ын санаачилгаар хувийн хэвшлийн томоохон төлөөллүүд болох “Хас банк”, “Петровис” ХХК, “Макс Групп”, “Энержи Ресурс” ХХК хамтран ОРГАНИК МОНГОЛ ХӨТӨЛБӨР 2008 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсан Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын бизнес эрхлэгчидийн цэвэр органик бүтээгдэхүүнүүд үзэсгэлэнд оролцож байна.

Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжыг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийгээ дэмжин урамшуулах, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.