Энэхүү төсөл хэрэгсэнээр дараах зорилтуудын хэрэгжилт ойртоно
Мяг 5-р сар 2019
Нийтлэгч: admin
  • Төрийн холбогдох байгууллагууд, эрх бүхий хэрэгжүүлэгч агентлагуудын худалдааны бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх чадавхи дээшлэх.
  • Худалдааны хэлэлцээнд оролцох, гадаад худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахдаа төрийн албан хаагчид орчин үеийн зохих арга хэрэгсэл, ур чадварыг ашигладаг болох.
  • Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүрэг амлалтуудын хэрэгжилт хангагдаж Монголын экспортын худалдааны өртөг буурах, мөн экспортын биет хэмжээ өсч төрөлжилт сайжрах.
  • Бизнесийн салбар, экспортлогчдын эрх ашигт нийцсэн хууль эрх зүйн тааламжтай орчин бүрдэх.
  • Экспортыг хөгжүүлэх оновчтой бодлого, стратегийг цаашид боловсруулах, засгийн газар хоорондын механизмууд болон хувийн хэвлийг оролцуулах үр дүнтэй шийдлүүдийн тусламжтайгаар тэдгээрийн хэрэгжилтийг хангах үндэсний чадавхи дорвитой бэхжих.
  • Төр-хувийн хэвшлийн түншлэлийг бараа\салбарт чиглэсэн аргачлалд тулгуурлан бэхжүүлэх, ингэснээр эдийн засгийг төрөлжүүлж ажлын байрыг олноор буй болгох.