Ярилцлага: ДХБ-ын ХХХ хэрэгжсэнээр Монголын экспорт, импортын дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөөг хангана
Fri dec 2020
Author: administrator
Read count: 80

(ТРАМ төслийн ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг олон нийтэд сурталчлан таниулах компанит ажлын хүрээнд Туушин компаний дэд захирал Ням-Осорын Энхриймаатай хийсэн ярилцлага)

Дэлхийн Худалдааны Байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэдэг бол бүх гишүүн орны харилцан хүлээн зөвшөөрснөөр, бараа бүтээгдэхүүн улсын хил гаалиар орж гарах гадаад худалдааны урсгалыг техникийн болон горим журмын хувьд илүү хөнгөн хялбар болгох, ижил хэмнэлд жигдрүүлэх онцгой цогц арга хэмжээ юм.

Монгол Улсын Их Хурал одоогоос дөрвөн жилийн өмнө Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон баталсан билээ. Хэлэлцээрт тусгаснаар, 2025 он гэхэд Монгол Улс ДХБ-н өмнө авсан бүх үүрэг амлалтаа бүрэн хэрэгжүүлж дууссан байх шаардлагатай. Хэлэлцээр хэрэгжсэнээр, ажлын байр илүү нэмэгдэнэ, айл өрхийн орлого сайжирна, импортын бараа илүү хямд өртөгтэй болно, экспорт импортын урсгал нэмэгдэнэ, гадаад худалдаа ил тод, уян хатан, шуурхай, шударга болно, Монгол Улсын гадаад руу дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөө хангагдана, өрсөлдөөн нэмэгдэнэ, бизнест тэгш боломж үүснэ, ингэснээр гадаад валютын нөөц ихсэнэ, эдийн засаг зөвхөн эрдэс баялгаас хараат биш уул уурхайн бус үндэсний үйлдвэрлэл, мэдлэг оюунд суурилсан эдийн засаг илүүтэй хөгжих зэрэг монгол хүн бүр төдийгүй Монгол Улсын тогтвортой хөгжилд энэ гэрээ хэлэлцээр үнэ цэнэтэй болох нь харагдаж байгаа юм.

Ярилцлагыг бүтэн эхийг үзэхийг хүсвэл дараахь линкийг дарна уу.

https://ikon.mn/n/2230?fbclid=...