APPAREL SOURCING PARIS 2020 - ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Мяг 3-р сар 2020
Нийтлэгч: administrator
Read count: 246

Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан “APPAREL SOURCING PARIS 2020” үзэсгэлэнд МҮХАҮТанхимын дэргэдэх “Сарлагийн хөөвөр, торомны ноосны кластер”-ын гишүүд амжилттай оролцлоо. 
Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монголын Худалдааг Дэмжих – EU TRAM төслийн хүрээнд МҮХАҮТанхимын дэргэдэх “Сарлагийн хөөвөр, торомны ноосны кластер”-ын экспортын чадамж өндөртэй байгаль, амьтанд ээлтэй ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэлхийд сурталчлан таниулах, гадаад түнштэй болоход дэмжин ажилладаг. Энэхүү ажлын хүрээнд Франц улсын нийслэл Парис хотноо 2 дугаар сарын 10-13 ныг дуустал зохион байгуулагдсан “APPAREL SOURCING PARIS 2020” үзэсгэлэнд тус кластерын гишүүн болох “Жинст Мөрөн” ХХК, “Монгол Текстайл” ХХК, “Уужин” ХХК, “Гурван Сор” ХХК-ний төлөөлөл болон 10 гаруй аж ахуйн нэгжүүд өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ оролцсон билээ.
Үзэсгэлэнд бүтээгдэхүүний дээжээ танилцуулах, бүтээгдэхүүний захиалга авах, загварын шоу үзүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ талаар танилцуулга хийсэн. 

https://www.facebook.com/ApparelSourcingParis/?__tn__=%2Cd%2CP-R&eid=ARCVXFUC8H7IzqbXtQfiC8334LD2gwigXi6z6-z2qQl2ZGUCgnaGotMRm3QtMCkFKhbLbQkhxLj2wX3r