2021 оны 4-р сарын 15-нд ЕХ-ны TRAM төсөл нь ГХЯ-ны дэмжлэгтэйгээр ЖДҮ-ийн Газартай зөвлөлдөх уулзалт зохион байгуулав. Уулзалтын үеэр TRAM төслийн эхлүүлэн ашиглаж буй экспортын кластерын үзэл баримтлалыг дэлгэрэнгүй тайлбарлаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар ярилцаж тохиролцов.