ГХЯ болон Сингапурын Temasek Foundation байгууллага хамтран Чөлөөт Худалдааны Хэлэлцээр (ЧХХ) талаар долоон хэсгээс бүрдсэн сургалтыг ТРАМ төслийн дэмжлэгтэйгээр 2021 оны 03 сарын 23-31ний өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Энэхүү чадавхыг бэхжүүлэх сургалт, дасгал ажлын зорилго нь Монгол улсад ЧХХ-ийн гүйцэтгэх үүргийг ойлгоход нь туслах, үндэсний ЧХХ-ийн стратегийг боловсруулахад нь туслах, бизнес эрхлэгчид, ард иргэдийн илүү үр дүнтэй чөлөөт худалдааны хэлэлцээрийг бий болгоход тулгарч болзошгүй бэрхшээлүүд, тэдгээрийн үр дүнтэй шийдлүүдийн талаарх “замын зургийг” төлөвлөж хэрэгжүүлэхэд оршино.