ТРАМ сургалт - GTAP (Худалдааны дүн шинжилгээ)
Fri apr 2021
Author: administrator
Read count: 959

Энэ оны 4-р сард ЕХ-ны TRAM төсөл нь ГХЯ-нд худалдааны мэдээллийн сан үүсгэхтэй холбоотой үйл ажиллагааг дахин эхлүүллээ.  Үндэсний богино хугацааны зөвлөх Др.Номинцэцэг нь Дэлхийн худалдааны дүн шинжилгээний төсөл буюу “GTAP”–ын мэдээллийн санг ашиглан Монгол ба ЕАЭЗХ-ны улсуудын хоорондын худалдаатай холбоотой янз бүрийн худалдааны шинжилгээг загварчлах хоёр долоо хоногийн сургалтыг  явуулж эхэллээ. Сургалтад ГХЯ, ҮСХ, ХХААХҮЯ, ГЕГ, МҮХАҮТ зэрэг байгууллагын 25 гаруй хүн хамрагдаж байна. Хоёр талт, бүс нутгийн болон олон талт түвшинд Монгол Улсын худалдааны холбоотой янз бүрийн уулзалт хийхэд ярилцлага/хэлэлцээрийн байр суурийг бэлтгэхэд шаардлагатай бүх мэдээллээр ГХЯ-ийг хангаж байхын тулд  худалдаа болон статистикийн мэдээллээр  хангах ажлын хэсгийг байгуулав.