"Хилийн хяналтад худалдааг хөнгөвчлөх нь" сургалт болов.
Tue jun 2021
Author: administrator
Read count: 716

Европын Холбооны Монголын Худалдааг дэмжих ТРАМ төслийн дэмжлэгтэйгээр ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор гаалийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаатай холбоотой мэргэшлийн мэдлэгийг дээшлүүлэхээр “Хилийн хяналтад худалдааг хөнгөвчлөх нь” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Гаалийн ерөнхий газар ТРАМ төсөлтэй хамтран “Хилийн хяналтад худалдааг хөнгөвчлөх нь” сэдэвт төв, баруун бүсийн 7 сургалтыг амжилттай зохион байгуулж, 200 гаруй албан хаагчдын мэргэшлийн мэдлэгийг дээшлүүлсэн.

Энэ жил Дорнод болон Бичигт дэх гаалийн газрын албан хаагчдыг оролцуулан “Хилийн хяналтад худалдааг хөнгөвчлөх нь” сэдэвт 2 өдрийн сургалтыг ийнхүү зохион байгуулсан.

Сургалтад Европын Холбооны Монголын Худалдааг дэмжих ТРАМ төслийн удирдагч хатагтай Ф.Кармен, ГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, сургалт, судалгааны төвийн дарга П.Дорждагва, ТРАМ төслийн зөвлөх Владимир Писар, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Хэвлэл Мэдээлэл, сургалт, судалгааны төвийн худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн сургагч багш нар ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр болон ДГБ-ын орчин үеийн гаалийн байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулга хичээл заалаа.

Дорнод дахь Гаалийн газар, Бичигт дэх гаалийн газрын нийт 50 албан хаагч тус сургалтад идэвхтэй оролцон худалдааг хөнгөвчлөх болон орчин үеийн гаалийн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшлийн мэдлэгээ дээшлүүлээ.