ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ НЭР ТОМЬЁОНЫ АНГЛИ-МОНГОЛ ТАЙЛБАР ТОЛЬ БИЧИГ ХЭВЛЭГДЛЭЭ.
Tue jul 2020
Author: administrator
Type: News, Other news
Read count: 1731

ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр 2013 онд байгуулагдаж, 2017 онд хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ далайд гарцгүй Монгол Улсын хувьд тэргүүлэх чиглэл болоод байна. Монгол Улсад Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монголын Худалдааг Дэмжих-TRAM” төсөл Худалдааг Хөнгөвчлөх Үндэсний Хороо, түүнчлэн Гаалийн Ерөнхий Газарт дорвитой дэмжлэг туслалцааг үзүүлсээр ирсэн билээ. Өнөөдөр бидний хамтын ажиллагааны хүрээнд үндэсний хэмжээнд энэхүү “Худалдааг хөнгөвчлөх нэр томьёоны англи-монгол тайлбар толь бичиг”-ийг гаргаад байна.

Энэхүү номонд ДГБ-аас 2018 онд шинэчлэн гаргасан “Олон улсын гаалийн нэр томъёоны толь бичиг” болон ДХБ-ын нэр томъёоны цахим толь бичгийн нэр томьёог бүхэлд нь багтааж, мөн НҮБ-ын Европын эдийн засгийн комиссоос 2019 онд гаргасан “Худалдааг хөнгөвчлөх нэр томьёоны англи, орос, хятад глоссари” (3 дахь хэвлэл), бусад эх сурвалжаас зарим нэр томъёог түүвэрлэн оруулав.

Энэ ном нь гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага төдийгүй гадаад худалдаанд хяналт тавин ажилладаг төрийн байгууллагын ажилтнууд, түүний дотор гаалийн ажилтнууд, оюутан сурагчдад хэрэг болох нь дамжиггүй.