ЭКСПОРТЫН БОДЛОГО, КЛАСТЕРЫН ХӨГЖИЛ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ.
Fri may 2021
Author: administrator
Read count: 1071

Гадаад харилцааны яам, Жижиг дунд үйлдвэрийн газар мөн Монголын худалдааг дэмжих “TRAM” төсөл хамтран 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Экспортын бодлого, кластерын хөгжил” сэдвийн хүрээнд төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яаманд зохион байгуулав. Хэлэлцүүлгийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан экспортыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд кластерын бодлого, зохицуулалтыг тодорхой болгох зорилгоор зохион байгуулж байгаа болно.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар чацаргана, гоо сайхны бүтээгдэхүүн, торомны ноос/сарлагийн хөөвөр мөн сарлагийн арьсан эдлэл болон хушны самар, мөөгний чиглэлээр кластерууд ажиллаж байгаа бөгөөд зарим кластерийн бүтээгдэхүүн экспортын зах зээлд амжилттай гарсан.Энэ амжилтыг бататгах, кластерийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор  Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэд Монголын экспортын кластерын сүлжээ ТББ-ыг 2021 оны 3 дугаар сард байгуулаад байна