ISO/IEC 17021-1:2015 ба УНМТ-ны сургалт
Wed feb 2021
Author: administrator
Read count: 822

2021 оны 01 сарын 19-20-ны өдрүүдэд ТРАМ төсөл СХЗГ-тай хамтран олон улсын ISO/IEC 17021-1:2015 стандарт ба Удирдлагын Нэгдсэн Менежментийн Тогтолцооны онлайн сургалтыг амжилттай зохион байгуулав. Сургалтад Баталгаажуулалтын Газрын 11 шинжээч, аудиторууд хамрагдсан ба хатагтай Андреана Лекакоу багш Грек улсаас холбогдож илтгэл тавьж оролцогчдын асуултад хариулж нэмэлт тайлбарууд хийв. Төслийн багийн ахлагч хатагтай Кармен Фратита нээлтийн үгээр сургалтыг эхлүүлж сургалтаар Менежментийн тогтолцооны аудит болон баталгаажуулалтыг гүйцэтгэх байгууллагад тавих ерөнхий, бүтцийн, нөөцийн, мэдээллийн, үйл явцын шаардлагууд зэрэг сэдвүүдийг хамруулж оролцогчдыг сургав.