Mongolian Green Labels онлайн дэлгүүр ажиллаж эхлэв.
Mon feb 2021
Author: administrator
Read count: 1052

ЕХ-ТРАМ төсөл Mongolian Green Labels онлайн дэлгүүрийг дэмжсэнээр Монголын экспортын бүтээгдэхүүнийг ЕХ-ны зах зээлд гарахад тусалж байна

ЕХ-оос санхүүждэг Монголын Худалдааг Дэмжих төсөл (ТРАМ) нь Монголын Засгийн газрын Экспортын Хөтөлбөр 2018-2022-ийн хэрэгжилтийг хангахад тусалж байна. Үүний нэг илрэл нь Европын Холбоонд Монголын Мэдээлэл ба Худалдааг Дэмжих Төв (МХДТ)–ийг дэлгүүрийн хамт Германы Берлин хотод байгуулсан явдал юм. 2020 оны 12 дугаар сард дэлгүүр нээгдэж борлуулалт амжилттай явагдсан боловч Германд COVID-19 эсрэг арга хэмжээ авсан учраас түр хаагдаад байна. Борлуулалтыг үргэлжлүүлэхийн тулд ЕХ-ТРАМ төсөл нь Монгол Европын хамтарсан багийн боловсруулсан e-commerce платформыг хөгжүүлж тэр нь 2021 оны 2 дугаар сарын 4-нд ашиглалтанд оров. www.mongolian-green-labels.eu хаягаар ороход ЕХ-ТРАМ төслөөс дэмжлэг авдаг экспортын кластерүүдийн чамин тансаг сүлжмэл эдлэл ба арьс ширэн бүтээгдэхүүнийг ЕХ-ны гишүүн орнуудын хэрэглэгчдэд санал болгож байна. Англи ба Герман хэл дээр мэдээлэл байгаа бол удахгүй бусад олон хэл дээр гарна. Энэ дэлгүүр болон онлайн хэлбэрээрээ дамжуулан Берлин хотын МХДТ нь Монголын бараа бүтээгдэхүүнийг ЕХ-ны зах зээлд тогтвортой нийлүүлэн экспортыг нэмэгдүүлж Монголын оролцогч ЖДҮ-дэд ашгаа өгч эхлэнэ гэж тооцоолж байна.

Илүү мэдээлэл хүсвэл carl.krug@gopa.de хандаарай.