“ГААЛЬ-БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ”-2020
Mon oct 2020
Author: administrator
Read count: 1447

  “Гааль-Бизнесийн түншлэл-2020” уулзалт 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд /МҮХАҮТ/ амжилттай зохион байгуулагдлаа.

       Энэ удаагийн уулзалтыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим болон Европын Холбооноос Монголын худалдааг дэмжих ТРАМ төсөлтэй хамтран зохион байгуулж төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 100 гаруй хүн оролцов.

      Уулзалтаар “Гаалийн зэрэгцүүлэлт”, “Интернетээр өөрөө мэдүүлэх”, “Интернет бүрдүүлэлтийн ач холбогдол” сэдвээр танилцуулга хийж, “Интернет бүрдүүлэлт”, “Экспорт, импортын бүрдүүлэлт болон гаалийн тариф, татвар”, “Гаалийн үнэлгээ”, “Лабораторийн шинжилгээ”, “Гаалийн шинэчлэл”, “Худалдааг хөнгөвчлөх” гэсэн 6 сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нүүр тулж ярилцсан үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.